
Өнгөрсөн пүрэв гаригт буюу 3-р сарын 24нд Мирослав Клозэгийн шигшээ багтаа анх тоглоснын арван жилийн ой болсон билээ. Нэгэн аравны өмнө залуу Клозэ ДАШТ-н сонгон шалгаруулалтын тоглолтонд Албанийн эсрэг сэлгээгээр гарч ирж хожлын гоолыг оруулсан нь орчин цагийн нэгэн агуу хөлбөмбөгчний шигшээн гарааны эхлэл байв. Харин өнгөрсөн бямба гаригт Казакстанын эсрэг гараанд гарсан нь 106 дахь тоглолт нь болжээ. Одоог хүртэл тэр Германын шигшээ багийн төлөө 61 гоол хийгээд байна.
“Энэ бүх жилүүд, хамт тоглож байсан хүн бүхнийг дурсахад сайхан байна. Энэ бүхэн надад маш их туршлага, сайхан дурсамжийг өгсөн” хэмээн өнөөдрийн гол баатар маань яриад цааш нь Евро 2012-г тэсэн ядан хүлээж байгаагаа нуугаагүй юм. Клозэ одоо 32 настай, довтлогч хүний хувьд тийм залуу нас биш ч түүний туршлага, ур чадвар залуухан Германын шигшээ багт маш чухал.
Миро одоогоор клубтээ Марио Гомэзийн дараагийн сонголт байгаа ч Германын шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лөв түүний шигшээ дэхь байр сууринд эргэлздэггүй. Гомэз бол клубтээ дэлхийн хэмжээний тоглолтыг үзүүлж боломжуудыг гайхалтай ашигладаг, харин эсрэгээр Миро шигшээдээ яг тийм тоглолтыг үзүүлдэг.
Тэр бол хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ цуурайтуулсан тоглогч. “Хэрвээ та Аргентин, Английн эсрэг эсвэл Аваргуудын лигт түүний хэрхэн тоглохийг харсан бол: Бүх хүмүүс түүнийг шүтэн бишрэх болно” хэмээн Бастиан Швайнштайгэр багийнхаа андын талаар хэлсэн бөгөөд цааш нь “Энэ бол түүнийг агуу тоглогч гэдгийг харуулна” гэсэн юм. Клозэгийн Байернтай хийсэн гэрээ энэ зун дуусах бөгөөд тэр цаашдынхаа ирээдүйн талаар одоохондоо шийдээгүй байгаа.
Ингээд Клозэгийн шигшээ багтаа хийсэн тоглолтуудаас сонирхолтой агшнуудыг оруулж байна.
