2011-05-03
Энхбат Бадар-Ууган


Танилцуулга

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган1985 оны 06 сарын 03нд Улаанбаатар хотод төрж БЗДүүргийн 79-р дунд сургуулийг төгссөн. 1998 оноос боксын спортоор хичээллэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хороонд харъяалагддаг. Одоо улсын шигшээ багийн гишүүн бөгөөд Иргэний Нисэхийн ерөнхий газарт Биеийн тамирын арга зүйчийн ажил эрхэлдэг. Эхнэр 2 охины хамт амьдардаг.

Намтар

Монгол улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Энхбат овогтой Бадар-Ууган нь 1985 оны 06 сарын 03нд Улаанбаатар хотын 1-р амаржих газарт төржээ. Айлын ууган хүү бөгөөд доороо 2 дүүтэй. Бага насаа цэцэрлэгт хүмүүжиж 2003 онд БЗДүүргийн 79-р дунд сургуулийг төгссөн. 1998 онд аав, хүргэн ах хоёр нь Спорт сургалтын төвийн Ганзориг багшид шавь оруулж өгснөөр боксын спортоор хичээллэж 1999 онд Олимпийн гараа тэмцээнд 46 кг жинд адтан медалиар гараагаа эхэлж байв.  ШШГЕГ-ын хошууч цол тэмдэгтэй. Ээж Д.Батцэрэн, охин дүү Эрдэнэчимэг /79 төгссөн / эрэгтэй дүү Бадар-Эрдэнэ / 84т сурдаг /
Амжилт

Гаргасан амжилтууд

Өсвөр үеийн Олимпийн гараа тэмцээний 3 удаагийн аварга

Залуучуудын улсын 5 удаагийн аварга

Насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга

2003 оны БНХАУ-ын Шинжан мужийн олон улсын тэмцээний хүрэл медаль

2004 оны Олимпийн эрх олгох Green Hill тэмцээний хүрэл медаль

2004 оны БНХАУ-ын Шинжан мужийн олон улсын тэмцээний мөнгөн медаль

2005 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

2005 оны Пхьеняны цом тэмцээний алтан медаль

2005 оны Батмөнх нэрэмжит тэмцээний алтан медаль

2006 оны ОХУ-ын Өвөрбайгаль тэмцээний алтан медаль

2006 оны ОХУ-ын Влаки Восток хотын ОУ-ын тэмцээний мөнгөн медаль

2006 оны ОХУ-ын Исмайловагийн нэрэмжит бүх Оросын 9-р  тэмцээний хүрэл медаль

2006 оны Чехийн Гранпри тэмцээний хүрэл медаль

2006 оны Химийн цом тэмцээний алтан медаль

2006 оны Туркын Ахмед Комертын цомын алтан медаль

2006 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

2006 оны Доха-гийн Азийн наадмын хүрэл медаль

2007 оны Чехийн Гранпри тэмцээний мөнгөн медаль

2007 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

2007 оны Гавьяат тамирчин Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээний алтан медаль

2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

2008 оны Монголын бүх ард түмний 12-р их наадмын аварга

2008 оны Украйны Макара Мазаяагийн нэрэмжит тэмцээний алтан медаль

2008 оны Монголын боксын холбооны 60 жилийн ойн тэмцээний алтан медаль

2008 оны Хабаровскийн ОУТэмцээний мөнгөн медаль

2008 оны Зуны 29-р Олимпийн наадмын алтан медаль

Авсан гавьяа шагнал

2006 оны  Олон улсын хэмжээний мастер цол, тэмдэг

Улсын аварга шалгаруулах тэмцээний Шилдэг болон Шилдэгийн шилдэг тамирчин

Смайловагийн нэрэмжит бүх Оросын Боксын 9-р тэмцээний шилдэг тамирчин

Нийслэлийн шилдэг тамирчин

Бөртэ Чоно наадмын шилдэг 10 тамирчны нэг

Боксын холбооны оны шилдэг тамирчин

Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт тэмдэг

Шилдэг оюутан тамирчин

2007 онд Монгол улсын гавьяат тамирчин

Биеийн тамир спротын тэргүүний ажилтан

БТСУХ-ны Манлай тамирчин

Оны шилдэг 10 тамирчины нэг

Алтан Сарнай цомын эзэн

Бөртэ Чоно цомын эзэн

Оны Шилдэг залуу

ШШГЕГазрын хүндэт тэмдэг

2008 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

Сүхбаатарын одон

Чингисийн одон

Улаанбаатар хотын хүндэт иргэн

ШШГЕГазрын тэргүүний ажилтан

Сүлд спорт хорооны “Алтан од” тэмдэг

Төв аймгийн “Алтан гурвалжин цом”

Төв аймгийн залуучуудын холбооны “Алтан шанага” цом

Дэлхийн шилдэг эрэгтэй боксчин

2009 онд Хулгана жилийн 9 алдартны нэг

2010 Төв аймгийн хүндэт иргэн



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax