2011-05-03
Нямбаярын Төгсцогт
Нямбаярын Төгсцогт (1992 оны 6 сарын 23-нд төрсөн) Ам бүл гурвуул. Ээж Ганцэцэг, дүү Гэрлээгийн хамт амьдардаг.

Тэрээр “Дотроо бодолтой доороо суудалтай” гэгчээр багаасаа л спортоор хичээллэх сонирхолтой төдийгүй идэвхийлэн хичээллэсээр өөрийн байр сууриа дэлхийн боксын тавцанд аваачсан түүхтэй, дуурайлтай нэгэн болжээ.
Эхлээд жү-до сохирхож тэмцээнд орж спортын амтыг бас чанд зарчимтайг мэдэрсэн аж. Улмаар дунд насанд алтан медаль хүртэж улмаар сабо жү-догийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн байна. Төд удалгүй боксоор хичээллэх болж тэвчээр хатуужил, эр зориг, ур ухаан, овсгоо, мэдрэмж шаардсан энэхүү спортоор шаргуу шуурхай, няцалтгүй хичээллэсний үр дүнгээ үзэж байгаа Монгол улсын боксчин юм. Улаанбаатар хотын 79-р дунд сургуулийг төгссөн.

 

Цагдаагийн академийн оюутан. Монгол улсын гавъяат тамирчин цолтой. Төгсцогтын амжилт, алдрын тавцанд хүрсэн явдал нь манай сургуулийн бага, дунд, ахлах ангийнханд их үлгэр дуурайл болсон. Учир нь эгэл жирийн бидний дундаас төрсөн гэж бодохоор, нөгөө талаар нэг барьж авсан зүйлийнхээ үр дүнг тооцдог аргад суралцуулж байгаа нь үлгэр дуурайлтай бөгөөд түүний буухиа “булган сүүлтэй” үргэлжилсээр байгаа. 79-ийг төгсөгчдөөс дэлхийн тавцанд цахиур хагалах олон шавь нар бий. Тэд мөд удахгүй тодрох болно. Цаг хугацаа харуулна. Шамдвал амжилт ойрхон.  Амжилт гаргавал, алдар олдоно, алдар олдсон нь хүмүүнд төрсний гавьяа.

Амжилт
ДАШТ-ий мөнгөн медаль (2009), Азийн АШТ-ийн хүрэл медаль (2009), улсын аварга (2009), Азийн Хүүхдийн Наадмын хүрэл медальтай (2008).
2010 Оны 10 сарын 10
52 кг-ын жингийн медальтнууд

Алт: Н.Төгсцогт /Монгол/
Мөнгө: Хаби Исмаил-Ахунов /Казахстан/
Хүрэл: Виктор Гоголев /Украйн/
Хүрэл: Дмитрий Сотников /ОХУ/...



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax